Залуус маань ч гадаад руу их явж байна. Явсаар ч байх шинжтэй. Энд дэмий гудамж метрлэж явснаас тэр нь дээр гэж боддын болвуу. За даа энэнээс гадна олон шалтгаан байгаа дөө. Хэдэн төгрөг цуглуулж ирээд машин авна даа ч гэдэг юм уу, байртай болно доо ч гэдгиймуу гэх мэт олон хүсэл мөрөөдлүүдээ даган явцгаадаг байх. За тэнд очоод залуус маань илжиг шиг л ажиллаж өгнө дөө. Өдөрт лав миний сонссоноор 10-12 цаг ажиллана. Амралтын өдөр нь яадын байгаан бүү мэд. Харийн нутагт нутгийн индиануудын харцан доор амьдрах ч бас ч тийм сайхан зүйл биш байх. Гэхдээ явсан нохой яс зуун гэж ямар ч байсан тухайн орны хэлийг халтар хултар сураад ирэх байх. Энэ нь нэг ч гэсэн алхам урагшилна гэсэн үг.
Хэрэв Монголдоо энэ мэтээр ажиллавал бас боломж байнаа. Гол нь өөрийн ажлын багажийг сайн бэлдэж авах хэрэгтэй. Хэрэв та газар ухах ажил хийе гэж бодъё. Тэгвэл одоо яаж ийж байгаад тэр зам цөм цөм үйрүүлээд байдаг багажийг авах хэрэгтэй. Уг багаж нь одоо бодвол хэдэн зуун мянгаар л хэмжигддэг байлгүй. Илүү үнэтэй ч байж мэднэ. Гэхдээ өдөрт та хүрз зээтүүгээр хэдэн м газар ухах билээ, уг багажаар хэдэн м газар ухах билээ гэж бодохоос гадна ажлынхаа ачааллыг ч бас л бодолдох хэрэгтэй. Гараар ухах нь илүү төвөгтэй ажиллагаатайгаас гадна амархан ядарна. Харин зориулалтын багаж ашигласнаар хамаагүй их газрыг богино хугацаанд цөөн хүний хүчээр ухах боломжтой юм. Уг багажийг ашиглан өвөлч газар ухах боломжтой. Ингэснээр мөнгө олох боломж улам л ихэснэ гэсэн үг.
Өөрийн вэб хийх ажил дээр тулгуурлан өөр жишээ бичье.
Хэрэв би ямар ч компюьютергүй бөгөөд хүний компьютер гуйж ажиллаа хийдэг байсан бол одоо мөнгө олох талаар бодохынч хэрэггүй байх байсан биз. Ямар захиалагч л надтай айлд хамт суугаад уулзаад ажил хийлгэв гэж би яаж ч алга болохын билээ. Энэ бол товорхой зүйл. Харин би өөрийн ПС тэй болсноор ядаж л хямдхан ажлуудыг авах боломжтой болж байна. Ядаж л хямдхан ч гэсэн ажлууд аваад, хямдхан авч буй учраас захиалагчид хийлгээд байх боломжтой мөн би өөрөө л сайн хийж чадвал 200 ам доллар доторхи ажлын захиалгаар тасарахгүй. За цаашилъя жаахан даваръя. Сарын бага зэрэг түрээстэй байр хөлсөлье. Тэрийгээ оффис гээд нэрлэчихье. Сардаа 100 ам доллар төлдөг байг. Уг тохиолдолд ажлынхаа хөлсийг нэмэх боломж бүрдэж байна. Хийсэн ажил туршлага дээрээ тулгуурлаад уг тохиолдолд ажлын хөлсөө 50% хүртэл нэмж болно. Хэрэв үнэхээр чадварлаг бол 400- 600 хүртэл нэмсэн ч болох юм. Гэхдээ тэрнээс нээх дээш гарахгүй байх. Яагаад гэвэл хувь хүн учраас. Мөн хувь хүнийн нэр дээр ажлуудаа гүйцэтгэдэг учир том газрууд хувь хүнээр ажил хийлгэн гэж бараг байхгүй. Тиймээс компани байгуулнаа. За компани байгуулах хүртлээ та ч олон боломжийн ажил хийчихсэн хүнд үзүүлэх юмтай байх болно. Уг хийсэн ажлууддаа тулгуурлан одоо нэг том загас л бариад авах хэрэгтэй дээ. Мэдээж таны ажлын хөлс нэмэгдэнэ. Өмнө дээд тал нь 600 ам доллар хүрч байсан бол одоо ч ямартай ч 1000 ам доллараар нэг ажил авч үзнэ дээ. Мэдээж уг ажлыг авч чадах эсэх нь таны ур чадвар зүтгэлээс шалтгаална гэдгийг санах хэрэгтэй.
Дээрхээс дүгнэлт хийхэд ур чадвартай, ажлын багажтай, нэр хүндтэй хүн бол хоосон хонохгүй л гэсэн үг. Уг гурван зүйлийг бүрдүүлж чадсан бол та одоо ажиллах л үлдлээ. Ажиллахдаа ямар ч маркетинггүй, зорилгогүй ажиллавал та нэг түвшиндөө хөгжихгүй байсаар л байх болно. Өшөө цааш илүү хөгжиж дэвшихийн тулд тань сайн маркетинг хэрэгтэй. Ямар маркетинг сонгох нь таны дур.
Эцэст нь машин засдаг хүн, мужаан, гагнуурчин, мод хөрөөдөгч зэрэг ямар ч төрлийн ажил хийдэг хүн хувиараа бизнес хийхийг хүсвэл юуны өмнө багажаа сайн бэлдэх нь таньд юунаас илүү чухал шүү гэдгийг л сануулахыг оролдсон болно.
Sunday, February 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment