Tuesday, October 14, 2008

Би энэ шиг зүйл хийсэн үү??

Зарим нэг нөдөд заримдаа уур хүрээд байдаг юм. Цаг заваа зарцуулан байж хийсэн зүйлийг /вэб/үндэслэлгүй муулна. доош хийнэ. Тэгээд бодохоор нөгөө нөхөр маань хамгийн гол нь өөрөө ганц блог ч нээгээгүй байдаг нь хамгийн тэнэг явдал юм. Худлаа л амаараа л яриад л байдаг яриад л байдаг хийсэн юм байдаггүй. Тэхээр хүмүүс хэн нэгний хийсэн ажлыг үндэслэлгүй муулахдаа БИ ЭНЭ ШИГ ЗҮЙЛ ХИЙСЭН ҮҮ гэж бодож байвал зүгээр юм уу гэж бодлоо. Үндэслэлтэй бол муулж болох нь тодорхой. Хийсэн ажлаа муулуулж, шүүмжлүүлж байж л цаашид улам илүү сайжруулах болно.

За тэгээд би ямар мөнгө биш бүгдэд таалагдах албагүй.

No comments: